2021 оны Монголын Хэвлэлийн эрх чөлөөний тайлан

Глоб Интернэшнл төвөөс жил бүр Хэвлэлийн эрх чөлөөний тайлан (ХЭЧТ) эрхлэн гаргадаг. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжин хамгаалах олон улсын сүлжээ /IFEX/ болон Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр гаргасан 2021 оны ХЭЧТ нь үндсэн гурван хэсэгтэй. Үүнд, нэгдүгээр хэсэгт хэвлэл, мэдээллийн эрх зүйн орчныг намайн зүйлийн хүрээнд танилцуулсан бол, хоёрдугаар хэсэгт Монгол дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний нөхцөл байдал ба 2021 онд гарсан онцлох дөрвөн зөрчлийг нэрлэв. Харин, гуравдугаар хэсгээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг үүсгэсэн иргэний болон эрүүгийн хэрэг болоод үүнтэй холбогдох судалгааны дүнг үзэх боломжтой.

Тус тайланд хавсралтаар, Ковид-19 цар тахлын үе дэх иргэний болон улс төрийн эрхийн зөрчлийн мониторинг, Ковид 19 буюу коронавируст цар тахлын үе дэх сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгааны дүн, Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бүрэн дүүрэн баталгаажуулахад дотоодын хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаарх саналууд орсон байна.

Тайланг ЭНД дарж татаж авна уу.