МЭДЭЭ
Олон улсын хурал зохион байгуулна
2009/09/012608
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас 2009 оны сүүлчээр хөдөөгийн хөгжлийг дэмжихэд мэдээлэл харилцааны технологийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар хэлэлцэх зорилго бүхий олон улсын хурал - хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. 
Сэтгүүл зүйн шүүмж судлалын шинэ бүтээл
2009/09/012834

 

Сэтгүүл зүйн судлаач, доктор Т.Баасансүрэнгийн “Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” хэмээх томоохон хэмжээний нэг сэдэвт судалгааны зохиол хэвлэгджээ. Энэ бүтээл нь “ХХ зууны эхэн үеийн Монголын чөлөөт хэвлэл” /I ба II хэсэг/, “1921 оны Ардын хувьсгал ба Монголын хэвлэлийн цаашдын хөгжил”, “1990 оны ардчилсан хувьсгал ба Монгол дахь чөлөөт хэвлэлийн хөгжил, түүний цаашдын төлөв”, “Монголын чөлөөт хэвлэлийн хөгжилд үндэсний сэтгүүлчдийн уран чадвар нөлөөлсөн нь” гэсэн дөрвөн дэвтрээс  бүрджээ.

“Завхан” сонин Хяналтын шатны шүүхэд хандлаа
2009/07/302803
“Завхан” сонин анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байна.
М.Цагаан САНАА
2009/07/142640

 

Монголын сэтгүүлчдийн холбооны хошой шагналт, сэтгүүлч Мятавын Цагааны  шилмэл бүтээлийн эмхтгэл “САНАА” номыг танд танилцуулж байна. “САНАА” номд “Нийтлэл”, “Хөрөг”, “Эсээ”, “Жүжиг”, “Радио -Наманчлал”, “Дуулал, найраглал” гэсэн уран бүтээлийн бүлгүүдээс гадна “Өндөр хөх радио минь”, “Шуурхай” хэмээх “шарах шүүгээ”, “Эрүүл биш” Цагаан” зэрэг нэн сонирхолтой, ховор нандин эх бичмэлүүд бүхий бүлэг байна.

Байгаль дэлхийн төлөө Сэтгүүл зүйн шагналын төлөө бүтээлээ 9-р сарын 7-ны дотор илгээгээрэй.
2009/07/122423
Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарыг дэмжигч Интерньюс байгууллага Байгаль дэлхийн төлөө Сэтгүүл зүйн шагнал олгох болсноо Итали улсын Сиракуса хотод 2009 оны 4-р сарын 22-нд болсон Их Наймын Байгаль Орчны Сайд нарын уулзалтын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дугуй ширээний хэлэлцүүлгийн үеэр зарласан байна.
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн чадавхийг бэхжүүлэх талаар өгөх зөвлөмж
2009/07/062436
Глоб Интернэшнл ТББ нь “Ил тод байдлын төлөө түншлэлийн сан”-гийн дэмжлэгтэйгээр “Олон нийтийн зөвлөлийг чадавхжуулж  авлигыг бууруулъя” төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Энэ төсөл нь Олон нийтийн зөвлөлийг чадавхижуулах замаар Авлигатай Тэмцэх Газрын авлигыг бууруулах үйл ажиллагаанд нь бодитой хувь нэмэр оруулах зорилготой байсан бөгөөд төслийн баг болон Олон Нийтийн Зөвлөлийг Чадавхжуулах баг хамтран ажиллалаа.
Хөвсгөл аймгийн малчдад зориулсан сургалт
2009/07/052446
“Бизнесийн мэдээлэл” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн малчдад зориулсан сургалтыг 2009 оны 06-р сарын 24-27-ны өдрүүдэд “Баян Буурал” жуулчны баазад тусгайлан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу амжилттай зохион явууллаа. Сургалтанд  24 хүн оролцсоноос багийн засаг дарга 3, малчин  19, малын эмч  2  байсан бөгөөд 40 гаруй хувь нь давхар ногоо тариалдаг, жижиг бизнес эрхэлдэг хүмүүс байв.
“7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг”-ийн товч тайлан
2009/07/014017
2008 оны 7 сарын 1-ний өдрийн үйл явдлын үеэр монголын хэвлэл мэдээлэлд төрийн бус 20 гаруй байгууллага эвлэлдэн нэгдэж байгуулсан, “Онц байдалтай холбоотой хүний эрхийн зөрчлийн мониторинг, хамгааллын эвсэл-ийн үйл ажиллагааны хүрээнд Нээлттэй нийгэм форумын санхүүжилтээр “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас "IRIM" судалгааны хүрээлэнтэй хамтран хийсэн билээ.
Анх удаа Хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгов
2009/07/015490
Монголын ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний сорил болсон 2008 оны 7 сарын 1-ний үйл явдлыг шуурхай сурвалжлан олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гарган хувь нэмэр оруулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад Хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгов.
“7-р сарын 1: Хэвлэлийн эрх чөлөөний сорилт”
2009/07/013651
“Глоб Интернэшнл” ТББ –аас зохион байгуулсан  “7-р сарын 1: Хэвлэлийн эрх чөлөөний сорилт” арга хэмжээнд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, иргэний нийгмийн төлөөлөл оролцож чөлөөт ярилцлага өрнүүллээ.  2008 оны 07 сарын 1-ний өдрийн хэрэг явдал нь ардчилсан тогтолцоог сонгосноос хойших монголын түүхэнд анх удаа олон нийтийг цочроосон, онцгой үйл явдал болж,  нийгэмд зөрчилт нөхцөл байдал үүсгэсэн билээ.