МЭДЭЭ
Хэвлэлийн өөрийн зохицуулалт /гарын авлага/
2009/05/094212

Сэтгүүлчид ёс зүйн салбарт хамтран ажиллах нь өөрсдийн хууль ёсны эрхээ Засгийн газраар зөвшөөрүүлж сургах сайхан боломж юм. Хэвлэлийн өөрийн зохицуулалт гэдэг нь мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сайн дурын үндсэн дээр хамтын ёс зүйн зарчмаа зарлаж, эрх ба үүргээ тэнцвэржүүлж, хэрхэн мөрдөж байгаагаа нийгэмд мэдээлж байх ажиллагаа юм.

2008 онд сэтгүүлчийн мэргэжлийн эрхийн 59 зөрчил бүртгэгджээ
2009/05/053420
“Глоб Интернэшнл” ТББ Монголын хэвлэлийн эрх чөлөөний 2008 оны тайланг бэлтгэн гаргалаа. Энэ тайланг нь Монголын сэтгүүлчид мэргэжлийн эрхээ хэрхэн эдэлж буй, тэдний олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа шударгаар биелүүлэх боломж нь аль хэр байгааг баримтад тулгуурлан монголын хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн дүр төрхийг харуулах зорилгоор бэлтгэдэг.
5-р сарын 3 Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр
2009/05/032595
1991 онд хуралдсан ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 26 дугаар чуулганаас гаргасан Зөвлөмжийн дагуу 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 5-р сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” хэмээн тунхагласан юм. Хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг дээдлэх, дэлхий дахинаа энэхүү эрх чөлөө хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт дүгнэль өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэхийн тулд жил бүрийн 5-р сарын 3-нд “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”- ийг тэмдэглэдэг болсон юм.
Бид үнэнийг хэлэхийг хүсэж байна. Гэвч:
2009/05/032829
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр зохион байгуулсан “Шинэ үе – Шударга сэтгүүл зүй” уулзалт – ярилцлагад оролцсон сэтгүүлч мэргэжлээр оюутан бэлтгэдэг 20 их, дээд сургуулийн 12-ынх нь багш, оюутнууд Сэтгүүлч оюутны эвслийн санаачилгыг дэмжин Монголын сэтгүүл зүйг шударга, хариуцлагатай, ёс зүйтэй байлгахын төлөө дуу хоолойгоо нэгтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд, удирдлагууд, хууль тогтоох байгууллагад хандан УРИАЛГА гаргасан юм.
“Шинэ үе – Шударга сэтгүүл зүй” уулзалт - ярилцлага
2009/05/023903


Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан 4-р сарын 30-нд Монгол улсын Их сургууль, Монгол улсын багшийн их сургууль, Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллеж, “Соёл эрдэм” дээд сургуулийн оюутнууд “Шинэ үе – Шударга сэтгүүл зүй” уулзалт - ярилцлагыг “Глоб Интернэшнл”  төрийн бус байгууллага, Нээлттэй нийгэм форум, Америкийн нэгдсэн улсын Элчин сайдын яам,  ЮНЕСКО, Чөлөөт илэрхийллийн сүлжээний дэмжлэгтэй зохион байгууллаа.

Дорноговь аймгийн малчдад зориулсан сургалт боллоо
2009/05/022836
“Бизнесийн мэдээлэл” төслийн хүрээнд Дорноговь аймгийн малчдад зориулсан сургалтыг 2009 оны 04-р сарын 28-30-ны өдрүүдэд Сайншанд хотоос 14 км-т орших “Говийн өглөө” жуулчны баазад амжилттай зохион байгууллаа. Сургалтанд  14 сумаас нийт 28 хүн оролцуулах төлөвлөгөөтэй байснаас 12 сумын 24 хүн оролцов.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт
2009/05/012505

“Глоб Интернэшл” төрийн бус байгууллага Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний Өдөрт (ДХЭЧӨ) зориулсан кампанит ажлыг “Бид үнэнийг хэлэхийг хүсэж байна. Гэвч...” уриан дор олон нийтэд чөлөөт, бие даасан мэдээллийн хэрэгслийн чухлыг ойлгуулах, мэдрүүлэх зорилготойгоор зохион байгуулж байна.

Иргэний нийгмийн хоёр дахь зөвлөлдөх уулзалт болно
2009/04/202593
“Глоб Интернэшнл” ТББ-ын “Ил тод байдлын төлөө түншлэлийн сан”-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Олон нийтийн зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь” төслийн хүрээнд ОНЗ-ийн гишүүд болон иргэний нийгмийн төлөөллийн хоёр дахь зөвлөлдөх уулзалтыг 2009 оны 04-р сарын 23-нд “Бишрэлт” зочид буудлын уулзалтын танхимд зохион байгуулна.
ОНЗ-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт болно
2009/04/192365
“Глоб Интернэшнл” ТББ “Ил тод байдлын төлөө түншлэлийн сан”-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Олон нийтийн зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь” төслийн хүрээнд ОНЗ-ийн гишүүдийг чадавхжуулах 1 өдрийн сургалт 2009 оны 04-р сарын 22-нд “Бишрэлт” зочид буудлын уулзалтын танхимд зохион байгуулна.
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын хамт олонд
2009/04/012754
10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа “Глоб интернэшнл” төрийн бус байгууллага нь үүсч байгуулагдсан цагаасаа эхлэн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн болон мэдээллийн эрх чөлөөний мөн чанар, зарчим хөгжсөн орнуудад энэ чиглэлээр мөрдөгдөж байгаа хэм хэмжээг сурталчлан таниулах, хуулийн төсөлд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулахад тууштай, идэвхитэй үйл ажиллагаа явуулж, иргэний нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа томоохон байгууллага, хэвлэл мэдээллийн салбарынхны хамгийн ойрын түнш, шадар туслагч болсонд бид баяртай байдаг юм.