МЭДЭЭ
ЮНЕСКО, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний ирээдүйг хэлэлцэв
2011/02/012194
ЮНЕСКО, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын хоёрдугаар бага хурлыг 2011 оны 1-р сарын 26-27-ны өдрүүдэд Парис хотноо  зохион байгуулсан байна.  Интернетээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн ажилтнуудын аюулгүй байдал, дэлхий дахины хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн байдлыг судлахад анхаарлаа хандуулсан энэ хуралд 150 гаруй хүн биечлэн оролцож, 255 гаруй хүн webcast-аар шууд холбогдон оролцжээ.  
“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай” хуулийн төсөл өргөн барьжээ
2011/01/302502
Монгол улсын Засгийн газар  “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай” хуулийн төсөл  боловсруулан 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр УИХ-аар хэлэлцүүлэхээр  өргөн барьжээ.
Сэтгүүлчдийн фокус группын уулзалт
2011/01/223051
Эрх зүйн асуудлаар мэргэшсэн сэтгүүлчдийн фокус групп байгуулах анхны уулзалт 2011 оны 01-р сарын 21-ний Баасан гарагт ХЗДХЯ-ы 102 тоот уулзалтын танхимд болов.
“ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ, ҮЙЛДВЭРЛЭХ, ТҮГЭЭХ НЬ” зөвлөлдөх уулзалт боллоо
2011/01/133159
“Эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээний хүрээнд “Глоб Интернэшнл” ТББ “Эрх зүйн мэдээлэл солилцох, үйлдвэрлэх, түгээх нь” зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав Танаа
2011/01/132417
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2011 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр сэтгүүлч Б.Цоожчулуунцэцэгийн эсрэг Эрүүгийн хэрэг үүсгэсэнтэй холбогдуулан  Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжавт хандаж албан бичиг илгээлээ.
Мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалт
2011/01/122998
Эрх зүйн сургалт, сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх зөвлөмжид санал авах, радио телевизийн сурталчилгааны агуулга тодорхойлох, дунд хугацааны хөтөлбөрийн баримтлах үндсэн мессежүүдийг тодорхойлох зөвлөлдөх уулзалтыг 2011 оны 02-р сарын 11-ний Баасан гарагт Бишрэлт зочид буудалд зохион байгуулав.
Сэтгүүлчдэд ялгавартай хандаж байгаад харамсаж байна
2011/01/052341
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага, Монгол Улсын  Их хурлын 2010 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль”-ийн  “УИХ-ын үйл ажиллагааг мэдээлэх журам”-д  оруулсан нэмэлт, өөрчлөлт нь сэтгүүлчдэд ялгавартай хандсан, хэвлэл мэдээллийн байгууллагын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон шийдвэр болсныг эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа.
Хэвлэлийн бага хурал: “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага сэтгүүлчийг эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолын зүйл ангиар шийтгэхийг эсэргүүцэж байна
2010/12/222440
“Глоб Интернэшнл” ТББ 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагт “Монгол ньюс” компаны байранд  хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчийг эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолын зүйл ангиар шийтгэхийг,  хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг  бүрэн дампуурч, зогсооход хүргэж болзошгүй их хэмжээний төлбөр нэхэмжилснийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.
“Таны мэдэх эрх”, “Авлигатай тэмцье” аудио, видео гарын авлага
2010/12/222413
"Глоб Интернэшнл" ТББ,  АНУ-ын “Ил тод байдлын төлөөх түншлэлийн сан”-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь” төслийн хүрээнд “Таны мэдэх эрх” аудио, “Авлигатай тэмцье” богино хэмжээний видео гарын авлагууд бэлтгэлээ.
Хэвлэлийн бага хурал: “Глоб Интернэшнл” ТББ сэтгүүлчийг эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолын зүйл ангиар шийтгэхийг эсэргүүцэж байна
2010/12/223021
“Глоб Интернэшнл” ТББ 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагт “Монгол ньюс” компаны байранд  хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчийг эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолын зүйл ангиар шийтгэхийг,  хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг  бүрэн дампуурч, зогсооход хүргэж болзошгүй их хэмжээний төлбөр нэхэмжилснийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.