МЭДЭЭ
Монголын Хэвлэлийн эрх чөлөөний 2010 оны тайлан хэвлэгдлээ.
2011/05/272117
2010 онд Монголын хэвлэл мэдээлэл, мэдээллийн эрх зүйн салбарт бодлого, зохицуулалтын олон баримт бичиг, дүрэм журам батлагдаж, хуулийн төсөл боловсруулснаараа онцлог боллоо. Орчин үеийн мэдээллийн шинэ технологийн хөгжил, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн цахимжилт, шинэ хэвлэл мэдээллийн хурдацтай дэвшил, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо, ялангуяа өргөн нэвтрүүлгийн хэрэгслийн тоо нэмэгдэж буй зэрэг нь ийм хэрэгцээ шаардлагыг тодорхойлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Танаа
2011/05/242040
“Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч, сэтгүүлч  До.Чулуунбаатарыг  цагдан хорьж байгаатай холбогдуулан  “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал  2011 оны 5-р сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид  албан захидал явууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Г.Баясгаланд албан бичиг хүргүүллээ
2011/05/162107
“Глоб Интернэшнл” ТББ ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгаланд хандаж  үзэл бодлоо илэрхийлсэний төлөө Эрүүгийн хуулиар шийтгэл ногдуулдаг одоогийн практикийг халж, хуульд зохих нэмэлт өөрчлөлт оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэн албан бичиг хүргүүллээ.
“Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл
2011/05/132245
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар 2011 оны 5-р сраын 2-ны өдөр “Иргэний танхим”-д “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслөөр хэвлэл, мэдээллийнхэн, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид, судлаачдын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Монгол улс хэвлэлийн хагас чөлөөтэй орны тоонд багтсан хэвээр байна
2011/05/122706
“Freedom House” олон улсын байгууллага  2011 оны 5-р сарын 2-нд Дэлхийн улс орнуудын Хэвлэлийн эрх чөлөөний байдлын 2010 оны тайланг танилцуулжээ.

“Freedom House” 2010 онд 196 улс орны хэвлэлийн эрх чөлөөний болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан байдлын судалгаанд  үндэслэн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний түвшинг  ЧӨЛӨӨТЭЙ, ХАГАС ЧӨЛӨӨТЭЙ, ЧӨЛӨӨТЭЙ БУС гэж ангилсан байна. Үүнд  68 орон буюу 35%  нь чөлөөтэй, 65 буюу 33% нь хагас чөлөөтэй, 63 буюу 32% нь  чөлөөтэй бус  ангилалд оржээ.
“Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Д.Чулуунбаатарыг батлан даалтанд яаралтай гаргахыг шаардаж байна
2011/05/092072
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2011 оны 5-р сарын 9-ний өдрийн 11.00 цагт “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд Хэвлэлийн бага хурал хийж   “Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Д.Чулуунбаатарыг  батлан даалтанд яаралтай гаргахыг шаардаж байгаагаа мэдэгдлээ.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - Сэтгүүлчдэд ЭРХ ЧӨЛӨӨ!
2011/05/032371
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2011 онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Сэтгүүлчдэд ЭРХ ЧӨЛӨӨ!  сэдвийн хүрээнд тэмдэглэн 2011 оны 05-р сарын 02-ны өдрийн 11.00-13.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд арга хэмжээ зохион байгууллаа.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр: “21-р зууны хэвлэл мэдээлэл: Шинэ хил хязгаар, Шинэ саад бэрхшээл”
2011/05/032141
ЮНЕСКО,  2011 оны Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “21-р зууны хэвлэл мэдээлэл: Шинэ хил хязгаар, Шинэ саад бэрхшээл” сэдвийн дор тэмдэглэхийг уриалж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-мүүн, НҮБ-ын хүний эрхийн комиссар Нави Пиллей, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова нар  дэлхийн улс орнуудад хандан ХАМТАРСАН ИЛГЭЭЛТ гаргажээ.
“Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний 2010 оны шагнал гардууллаа
2011/05/024015
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2009 оноос эхлэн олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг үнэлэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтан, байгууллагад олгож байх “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагнал бий болгосон юм.
2009 онд бусдын нэр төртэй холбоотой шүүхээр шийдвэрлэсэн хэрэгт судалгаа хийлээ
2011/03/283080
2009 онд  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тухай шүүхээр хянан шийдвэрлэгдсэн иргэний хэрэг, маргаан, бусдыг гүтгэсэн, доромжилсон эрүүгийн хэргүүдийг  шүүхээр  эцэслэн шийдвэрлэсэн байдалд хийсэн судалгааны дүнг танилцуулж байна.