
НҮБ-ын Ерөнхий Ассамблей нь 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар чуулганаар жил бүрийн 11 дүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгох тухай 163 тоот тогтоол баталсан юм.
Эрүүдэн шүүх, хууль бусаар цаазлах, хүчээр сураггүй алга болгох, дур мэдэн баривчлах, мөн зөрчил мөргөлдөөнт, амар тайван нөхцлийн аль алинд буй айлган сүрдүүлэг, дарамт шахалт зэрэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг үйлдэгдэж буй халдлага, хүчирхийллийн бүх хэлбэрийг эрс буруушааж байна гээд Арван нэгдүгээр сарын 2-ны өдрийг Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр болгохыг шийдвэрлэж байна.
Гишүүн орнууддаа хандаж сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэдний эсрэг үйлдэгдсэн сэжиг бүхий бүх хэлбэрийн хүчирхийллийн хэргийг шүүх эрх мэдлийн хүрээнд үнэн шударга, түргэн шуурхай, үр дүнтэй мөрдөн шалгах, эдгээр төрлийн гэмт хэрэг үйлдэгчдэд хариуцлага хүлээлгэх, хохирогчдыг шүүхээр хамгаалуулах эрхээр хангах асуудалд хариуцлагатай хандах талаар боломжтой бүхнээ хийхийг шаардаж, сэтгүүлчдэд халдсан хэргийг хянан шинжилж, мэдээлэх, эдгээр төрлийн халдлагыг мөрдөн шалгаж, шийтгэл ногдуулахад шаардлагатай нөөц бололцоог зориулах замаар сэтгүүлчдэд ажил үүргээ бие даан, хөндлөнгийн оролцоогүйгээр гүйцэтгэхэд нь аюулгүй, таатай орчин бүрдүүлэхийг уриалсан билээ.
Тогтоолыг бүрэн эхээр нь PDF хувилбараар энд дарж үзнэ үү.