Чөлөөт хэвлэлтэй байх эрх

Хэвлэл мэдээллийн эрх чөлөө

Чөлөөт, цензургүй, саадгүй хэвлэл, хэвлэл мэдээллийн бусад хэрэгсэл нь үзэл бодлын эрх чөлөө, түүнийг илэрхийлэх эрх чөлөөг хангах, мөн Пактаар хамгаалагдсан бусад эрх чөлөөг эдлэхэд нийгмийн салшгүй хэсэг болдог.

Энэ нь ардчилсан нийгмийн тулгын чулууны нэг мөн. Үйл ажиллагаагаа явуулах үндэс нь болох мэдээллийг боломжтой газраас хүлээн авах эрхийг Пакт хүлээн зөвшөөрдөг.

Төрийн хэрэг, мөн улс төрийн асуудлын талаар иргэд, нэр дэвшигч, сонгогдсон төлөөлөгчид мэдээлэл, үзэл санаагаа чөлөөтэй харилцан солилцох нь зайлшгүй. Энэ нь төрийн асуудлуудад цензур, хориг саадгүйгээр тайлбар хийх, олон нийтийн үзэл бодлыг мэдээлэх чадвартай чөлөөт хэвлэл, хэвлэл мэдээллийн бусад хэрэгсэл байна гэж ойлгоно.

Олон нийт түүнчлэн хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүнийг хүлээн авахад зохицсон эрхтэй болно.

Угсаатны болон хэлний цөөнхийг хамруулан хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн мэдээлэл, үзэл санааг өргөн хүрээнд хүлээн авах эрхийг хамгаалах арга хэрэгсэл гэж үзэн, Гишүүн улс хараат бус, олон талт хэвлэл мэдээллийг хөхиүлэн дэмжихэд онцгой анхаарвал зохино.

Хэвлэл мэдээллийн хэлбэр

  • Олон нийтийн
  • Хүйн
  • Арилжааны

Гишүүн улсууд нь олон нийтийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хараат бус байдлыг хангавал зохино. Үүнтэй холбогдуулан Гишүүн орон түүний хараат бус байдал, редакцийн эрх чөлөөг баталгаажуулах ёстой. Хараат бус байдлыг нь алдагдуулахгүй байхуйц хэмжээний санхүүжилт олговол зохино.

Нийгмийн шударга ёсны тогтолцоонд хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцгой үүрэг хүлээнэ.

ХМХ-ийн үр өгөөж бүхий үйл ажиллагааны зарим үзүүлэлт

Тухайн орны хувьд:

• Мэдээллийн эрх чөлөөний хуультай эсэх
• Төрийн нууцын тухай хуультай эсэх, түүнийг хэвлэл мэдээллийг цагдан хянах(цензур) хэрэгсэл болгон ашиглаж буй эсэх
• Олон нийтэд нөлөөлдөг хүмүүсийн (улс төрч, албан тугаалтан, эрх мэдэлтнүүд гэх мэт) тухай мэдээлэл түгээхийг хязгаарлах, хорих, болон хэвлэл мэдээллийг хянахад нэр төр гутаахтай холботойгоор гүтгэлэг, доромжлолын тухай заалт бүхий эрүүгийн хуулийг хуулийг ашиглаж буй эсэх
• Сэтгүүлчид тусгай зөвшөөрөл авах шаардалагатай эсэх, хэрэв тийм бол үүнийг чөлөөт, хараат бус сэтгүүл зүйг хаан боогдуулахад ашиглаж буй эсэх
• Төрийн мэдлийн ХМХ-ийн хувьд редакцийн засгийн газраас хараат бус байдал баталгаажсан эсэх. Үгүй бол төрийн хэвлэл мэдээллийг үнэн хэрэгтээ өргөн олны эрх ашигт нийцсэн мэдээллийн найдвартай эх сурвалж гэж үздэг эсэх
• Төрийн мэдээллийн ХМХ эрх баригчдыг шүүмжилсэн материалыг нийтэлж, нэвтрүүлэх нь хэвийн үзэгдэл мөн эсэх

Өмчлөлийн хувьд:

• Сонин хэвлэл, радио, телевизүүдийн дотор өрсөлдөөн бий эсэх. Дангаар ноёрхлын эсрэг хуулиар өрсөлдөөнийг баталгаажуулсан эсэх, тийм бол энэ хууль хэрэгждэг эсэх
• Хараат бус хэвлэл мэдээллийн салбар хөгжиж буй эсэх. Үүнд интернетийн ХМХ, албан бус сэтгүүл, мэдээллийн товхимол багтана.
• ХМХ төр, засгийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авах ёстой эсэх. Тийм бол түүнийг ХМХ-ийг цагдан хянах хэрэгсэл болгон ашиглаж буй эсэх
• Гадаадын ХМХ дотоодын нэгэн адил сурвалжлах, нийтлэх, нэвтрүүлэх ижил эрхтэй эсэх
• ХМХ-ийн эздийн хэвлэл мэдээллийн бус бизнесийн ашиг сонрхол (тэдгээрийн засгийн газартай холбоотой бизнесийн ашиг сонирхол)-ын талаар олон нийт мэддэг эсэх

Эрэн сурвалжлах сэтгүүл зүй

• Сэтгүүлчид амьжиргаандаа хүрэлцэхүйц хэмжээний цалин хөлс авдаг эсэх
• Хувийн болон төрийн хэвшлийн хүчирхэг удирдагчдын авлигыг илчлэх буюу ашиг сонирхлыг эрэн сурвалжилсан сэтгүүлчдийн амь нас баталгаатай эсэх
• Сэтгүүлчдэд нэр төр гутаасан гэх хэргээр эрүү үүсгэх нь хэвийн нь үү, эсвэл ховор уу?
• ХМХ-үүд сэтгүүлчдийн эрэн сурвалжилсан материалыг тогтмол нийтэлж, нэвтрүүлдэг эсэх
• Сэтгүүлч бэлтгэх сургуулиудад эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хичээл ордог эсэх