Оролцох эрх

Сайн засаглал

Сайн засаглал гэх ойлголт НҮБ, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагаар дамжин орж ирсэн. Энэ угтаа сайн төр засаг, түүний үр дүнтэй удирдлагын тухай үзэл баримтлал юм. Сайн засаглалын нийтээр хүлээн зөвшөөрсөн тодорхойлолт үгүй ч нийтлэг гурван шинжтэй гэж үздэг. Энэ бол иргэдийн оролцоо, ил тод байдал, эгэх хариуцлага гурав юм. Эдгээрийн алинд нь ч мэдээлэл амин чухал. Иргэд төрийн байгууллагаас мэдээлэл авах эрх үгүй бол төрийн хэрэгт хэрхэн оролцохоо мэдэхгүй. Төр, засгийн байгууллагуудын мэдээлэл нээлтэй, ил тод байх нь иргэд үйл ажиллагааг нь хянах, ингэснээр буруу үйлдлийг эсэргүүцэх, зохистой шийдвэр гаргахад нөлөөлөх, албан тушаалтнуудын хувийн эрх ашгаа дээдлэн зохисгүй үйлдлүүдийг таслан зогсооход чухал ач холбогдолтой юм.

Иргэдийн оролцоо

Иргэд төрийн хэрэгт оролцохдоо бүтээлчээр, ажил хэрэгчээр оролцох нь туйлын чухал. Иймээс бүтээлч хамтын оролцооны тухай бид ярьдаг. Дэлхийн банкны Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэлийн үзэл санаагаар бол Бүтээлч хамтын оролцоо гэдэг нийгмийн эгэх хариуцлагын үйл ажиллагаа, тодорхой үйлдлээр дамжуулан төрийн зохих байгууллагуудтай солилцсон, хэлэлцсэн, мөн зохицуулсан ажил хэргийн үйл явц, эргэх холбоог хангах тухай ойлголт ажээ. Энэ бол өөрчлөлтийг эрчимжүүлэхийн тулд төрийн үйлчилгээ үзүүлэгчдийг татан оролцуулж нөлөөллөл хийх хандлага юм.

Эгэх хариуцлага

Аccountability хэмээх англи үг нь монголоор эгэх хариуцлага гэсэн үг юм. Эгэх гэсэн монгол үг хойш урагш ирэх буцах тасралтгүй үйл явц юм. Энэ утгаар TAME төслийн онолын өөрчлөлт нь дараахь үйл явцыг илэрхийлнэ. Энэ нь нэг талаас иргэн байнга төртэй, нөгөө талаас төр нь байнга иргэнтэйгээ ярилцаж, хэлэлцэж, зөвлөлдөж, зөвшилцдөг харилцааг илтгэнэ.