Үзэл бодолтой байх, илэрхийлэх эрх

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19-р зүйлд

Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй: энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана хэмээн заажээ.

ИБУТЭТОУП-ын 19-р зүйл

1.Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй
2. Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй,
энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан

• амаар,
• бичгээр,
• эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана

Үзэл бодолтой байх эрх ба түүнийгээ баримтлах эрх чөлөө

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө

Илэрхийллийн арга:
• амаар,
• бичгээр,
• хэвлэлийн буюу уран сайхны аргаар,
• өөрийн сонгосон бусад аргаар

үзэл санаа, мэдээллийг хил хязааргүй түгээх эрхтэй

Илэрхийлэх эрхийн хэлбэр:

• улс төрийн мэтгэлцээн,
• хүний хувийн болон төрийн үйл хэргийн асуудлаарх тайлбар, ухуулга,
• хүний эрхийн талаарх хэлэлцүүлэг,
• сэтгүүл зүй, соёл, уран сайхны илэрхийлэл,
• номлол, шашны мэтгэлцээн багтана.
• арилжааны зар сурталчилгаа

19-р зүйлийн 3 дахь хэсэг, 20-р зүйлээр хязгаарлаж болох хэдий ч гүн гүнзгий гомдоосон гэж үзэхүйц илэрхийллийг ч 2 дахь зүйлийн хүрээнд хүлээн зөвшөөрдөг.

Илэрхийллийн хэлбэр:

• Дуу дүрс
• Электрон
• Интернэтэд суурилсан

Илэрхийллийг түгээн дэлгэрүүлэх арга хэрэгсэл:

• яриа, бичиг,дохионы хэл
• дүрс, урлагийн бүтээл гэх мэт аман бус хэлбэр
• Ном, сонин, товхимол, зурагт хуудас, баннер, хувцас
• Хуулийн дагуу гомдол гаргах