Мэдээлэлтэй байх эрх

Монгол Улсын Үндсэн Хуулийн 3-р зүйл

Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.

Төрийн хэрэгт шууд оролцохын тулд иргэн төлөөлөлтэй байх эрхтэй, үйлдэл хийх эрхтэй, мэдэх эрхтэй. Мэдэх эрх нь мэдээлэл хайх, олж авах, хүлээн авах, түгээх бүлэг эрхээр дамжин хэрэгждэг. Мэдээлэлгүй иргэн өөрийн төлөөллийг зөв сонгож чадахгүй. Та дөрвөн жилд сонгуульд оролцож, саналаа өгснөөр өөрийнхөө эрх мэдлийг өөрийгөө төлөөлсөн хүнд найр твин шилжүүлж байгаа юм. Ингэхдээ эргээд хяналт тавигүй бол тэднийг дуртайгаа хийж, дур зоргоороо авирлаж болно гэж хүлээн зөвшөөрөөд бараг захиа далгавар өгсөнтэй адил болно. Тиймээс таны үйлдэл хийх эрх төрийн аливаа хэргийг шүүмжлэх, эсэргүүцэх, шийдвэр гаргахад оролцох, таны санал бодлыг зайлшгүй сонсох нөхцөл бүрдүүлдэг. Гэвч мэдээлэлгүй бол та энэ эрхээ эдэлж үл чадна.

Иймд мэдэх эрх бол таны шууд оролцооны суурь эрх мөн. Иймээс мэдээлэл бол эрх мэдэл юм. Ийм учир аль хэр олон хүн сайн мэдээлэлтэй байна, тэр хэмжээгээр олноороо эрх мэдэлтэй болно. Мэдээлэлгүй хариуцлага гэж байхгүй.

Мэдээллийн эрх чөлөө

Төрийн байгууллагын эзэмшиж буй мэдээллийг олж авах эрхийг хүлээн зөвшөөрнө. Энэ мэдээлэлд, хадгалагдаж буй хэлбэрээс үл хамааран төрийн байгууллагын бичиг баримт, эх сурвалж, үйлдвэрлэсэн цаг хугацаа хамрагдана.

Төлбөрийг тухайн мэдээллийг олж авахад үндэслэлгүйгээр саад учруулахгүй байхаар тогтоох нь зүйтэй.

Мэдээлэл өгөхөөс татгалзсан тохиолдол бүрээ эрх мэдэлтнүүд тайлбарлавал зохино. Мэдээлэл олж авахад татгалзсан, түүнчлэн хариу өгөөгүй нөхцөлд даван заалдах тухай тохиролцоог бүрдүүлсэн байх ёстой.

Ил тод байдал, эгэх хариуцлагын зарчим нь хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжихийн үндэс юм. Үүнд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зайлшгүй чухал нөхцөл нь болно.