“Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бэхжүүлэх нь” Редакцийн сургалт боллоо

“Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бэхжүүлэх нь” Редакцийн сургалтыг 2023 оны 6 дугаар сард Зууны мэдээ, news.mn, gogo.mn-ний редакцид зохион байгууллаа. Уг сургалтын гол зорилго нь Редакц болон сэтгүүлчдийн хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдлын олон улсын стандартын талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх юм. Сургалтыг ГИТ-ийн УЗ-ийн дарга Х.Наранжаргал, УЗ-ийн гишүүн, хуульч, судлаач Л.Галбаатар, ГИТ-ийн хуульч Б.Пүрэвсүрэн, хуульч О.Төрболд нар зөвлөхөөр ажиллалаа.


Сургалтаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба хэвлэлийн эрх чөлөөний олон улсын хэм хэмжээ, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуудийн төсөл, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Эрүүгийн хуулийн нэмэлт төсөл буюу 13.15 (Доромжлох) заалт ба үндэсний эрх зүйн зохицуулалтын онцлог зэрэг сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгууллаа.


Сургалтал нийт 45 сэтгүүлч хамрагдаж, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдлын олон улсын стандартын талаарх ойлголт мэдлэгээ дээшлүүлээ.