Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр

Сэтгүүлчдийн аюулгүй байдал: Хэвлэл мэдээллийг хамгаалж Ардчиллыг дэмжье


Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох асуудлаарх НҮБ-ын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжиж эхэлсний 10 жилийн ойг тохиолдуулсан  олон талт оролцогч талуудын дээд хэмжээний уулзалт

Вена

Үзэл баримтлалын бичиг

Сэтгүүлчдийн аюулгүй байдал, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох  НҮБ-ын үйл ажиллагааны хөтөлбөр баталсны 10 жилийн ой 2022 онд тохиож буй. 2012 оны 11-р сарын 22-23-ны өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон Вена дахь агентлаг хоорондын хоёрдугаар хуралдаанаар сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудлаарх өдрийг эхлэн тэмдэглэсэн юм. 

 НҮБ-ын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш,  10 жилийн хугацаанд, ардчилал ба тогтвортой хөгжил,  үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний урьдач нөхцөл нь сэтгүүлчийн аюулгүй байдал хэмээн үзэж олон улсын түвшинд харгалзан үзэх болсон нь чухал ахиц дэвшил юм. 

Үүнийг НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл, НҮБ-ын ерөнхий Ассамблей, Хүний Эрхийн Зөвлөл, НҮБ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх конгресс, ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулган ба бүс нутгийн байгууллагууд, түүнчлэн сэтгүүлчдийн аюулгүй байдалтай холбоотой (ТХЗ 16.10.2) ТХЗ-ын биелэлтийн ахиц дэвшлийг үнэлэх шалгуур үзүүлэлтээс харж болох юм. 


Сэтгүүлчдийн эсрэг эрчимтэй дайралт нь улс орнуудын  сэтгүүлчдийн аюулгүй байдалд хяналт тавих, хамгаалах, урьдчилан сэргийлэх, мөрдөн байцаах механизм зэрэг өсөн нэмэгдэж буй үүрэг амлалттай тулгарах болсон. НҮБ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд гишүүн орнууд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрдэмтдийг нэгтгэж чадсан шинэ эвсэл нь сэтгүүлчдийн аюулгүй байдалд илүү хүчтэй, илүү зохистой  хариу арга хэмжээ авах болов.

Гэвч,  эдгээр ахиц дэвшлийн зэрэгцээ хуулийн хийдлийг ашиглан цахим болон биет орчинд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд дайралтад өртөх, ялангуяа жагсаал цуглаан сурвалжлах үедээ амь насаа алдах,  эсвэл цагдан хоригдох, бие махбодын дайралтад өртөх, халдлагад автах явдал өндөр хэвээр байна. Ялангуяа эмэгтэй сэтгүүлчид цахим дайралтад өртөж, гэмт үйлдэл нь ял шийтгэлгүй үлдэж байгаа нь хэвийн үзэгдэл хэвээр үлдсэн. COVID-19-өөс улбаатай  эмх замбараагүй байдлаас үүдсэн иргэний орон зай хумигдах эрсдэл, хэвлэл мэдээллийн хэрэгслийн  эдийн засгийн чадавх тогтворгүй байгаа нь үүнтэй нягт холбоотой юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянах шинэ хэлбэр, цахим талбарын өсөн нэмэгдэж байгаа үүрэгтэй уялдан  үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хувийн нууц, сэтгүүлчдийн аюулгүй байдал цаашид олон шинэ сорилттой тулгарах нь дамжиггүй. 

11-р сарын 2-нд гишүүн улс орнууд хамтдаа Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл,  ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг тэмдэглэдэг. Өнгөрсөн арван жилийн хугацааны сургамж, ололт амжилтдаа суурилан улмаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын "Бидний нийтлэг хөтөлбөр", "Хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулахыг уриалах нь" болон 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хүргэх "Арван жилийн үйл ажиллагаа" зэргийг харгалзан үзэж  олон улсын хамтын нийгэмлэгийн амлалтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ирэх 10 жилийн НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх сайд нарын оролцоотой олон талт дээд хэмжээний чуулга уулзалтыг Австри улс НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл, ЮНЕСКО-той хамтран зохион байгуулна.

Зорилго 

Вена хотноо зохион байгуулах бага хурал НҮБ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дараагийн арван жилд эрчимжүүлэх, шинэ түвшинд гаргах олон талт оролцогч талуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх үндсэн зорилгын хүрээнд болно.  Урьдчилан сэргийлэх, дэмжин хамгаалах, ял шийтгэл ноогдуулах гэсэн үндсэн гурван тулгуур баганыг бататгахад үйл ажиллагааны гол үр дүн оршино. Онцлох  чухал  нэг зорилт нь мөн тогтвортой хөгжлийн хэрэгжилтийн хүрээнд сэтгүүлчдийн аюулгүй байдлын стратегийн ач холбогдол болон хууль дээдлэх, хүний эрхийг бүх талаар хангах тухай  мэдлэг ойлголтыг олон нийтийн дунд болон олон улсын түвшинд нэмэгдүүлэх явдал юм. 

Бага хурлаар НҮБ-ын Үйл ажиллагааны хөтөлбөрийг  хэрэгжүүлэхийн төлөө байгуулсан  институцийн бүтцийг авч үзэх ба түүнийг одоо байгаа хүний эрхийн механизмуудын (тухайлбал гэрээний хороод, хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг, тусгай илтгэгч) болон сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэхийн эсрэг тэмцэхийг нэмэгдүүлэх зорилгоор ТХЗ-ын 16.10.1-д хийсэн сайн дурын үндэсний тайлантай хэрхэн илүү уялдуулах  талаар хэлэлцэх болно. 

Энэ бага хурлаар нэг талаас НҮБ-ын систем дэх механизм ба үйл ажиллагааг  авч үзэх ба нөгөөтэйгөөр бүс нутгийн ба олон улсын бусад байгууллагууд,  шүүх, прокурор, аюулгүй хамгаалалт, хууль тогтоогч зэрэг хүний эрхийн байгууллагууд болон бусад оролцогч талууд зэрэг үндэсний байгууллагуудын талаар  хэлэлцэнэ. 

Өнгөрсөн арван жилд тулгарсан сорилт бэрхшээл, тухайлбал сэтгүүлчдийн эсрэг зохион байгуулалттай хууль эрх зүйн болон цахим дайралт  мөн тулгарч буй шинэ сорилт бэрхшээлийн талаар бага хурлаар хэлэлцэх боломж бүрдэнэ. Ялангуяа эмэгтэй сэтгүүлчдийг цахимаар дарамтлах явдал нэмэгдэж байгаад онцгойлон анхаарна. 

Үндэсний болон олон улсын түвшинд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын чөлөөт, аюулгүй орчныг дэмжих улс төрийн амлалт, үзэл бодол, төлөвлөгөө, хүчин чармайлтыг танилцуулах сайн дурын амлалт өгөхийг оролцогчдод хандан уриална.  


Оролцогчид ба хэлбэр

11-р сарын 4-ний өдрийн турш үргэлжлэх  дээд хэмжээний энэ бага хурал дээр сайд нар,  НҮБ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг ирээдүйд хэрхэн бэхжүүлэх талаар өөрсдийн үзэл бодол, төлөвлөгөөгөө танилцуулах боломжтой юм. Бага хурлыг нээж Холбооны Бүгд Найрамдах Австри Улсын Европын болон Олон улсын асуудал хариуцсан сайд Х.Э.Александр Шалленберг, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Одри Азулай, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Х.Э.Волкер Тюрк нар үг хэлнэ.  Бага хурал нэр хүндтэй сэтгүүлчид, Гишүүн орнуудын төлөөлөл, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд, сэтгүүлчдийн холбоо, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний болон технологийн компаниуд зэрэг холбогдох бүх хүмүүсийг оролцох боломжтой  олон талт хэлбэрээр зохион байгуулагдах ба дараах хэсгүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх боломж олгоно. Үүнд:

- НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг бэхжүүлэх, тэр дундаа тулгамдаж буй асуудлуудын хүрээнд бүх талын үүрэг амлалтыг шинэчлэн батлах.  Үүнд, тухайлбал сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн талаар хяналт тавих, мэдээлэх үндэсний хамгаалалтын тогтолцоог бэхжүүлэх зэрэг орно. Мөн хэлэлцүүлэг бүрээр цахим эринд үүсээд буй шинэ сорилтуудыг даван туулах зорилгоор НҮБ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг  хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэх юм. Түүнчлэн ТХЗ 16.10 дахь зорилтыг яаралтай биелүүлж Үндэсний сайн дурын илтгэл,  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR), сэтгүүлчдийн аюулгүй байдал, ял шийтгэлгүй үлдэх аюулын тухай ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын тайлан зэрэг  сэтгүүлчдийн аюулгүй байдлын талаарх үндэсний тайланг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулна.

- НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын  хүний эрх ба 2030 хөтөлбөрийн уриалгад дурдсан  НҮБ-ын систем дэх сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудлыг хамаарах баталгаатай институцийг бэхжүүлэхийг уриалах. Хэлэлцүүлгээр өргөн цар хүрээтэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд тохиромжтой одоогийн санаачилга, механизм, бүтцийн зохицуулалтыг өргөжүүлэх арга замыг авч хэлэлцэнэ.  Мөн хүний эрх, НҮБ-ын бусад механизмтай уялдаа холбоог бэхжүүлэх, парламент, шүүх, хүний эрхийн үндэсний байгууллага, аюулгүйн хүчний зэрэг стратегийн хүрээнд шинэ түншлэл бий болгох талаар авч үзнэ. Хэлэлцүүлэг тус бүрд эмэгтэй сэтгүүлчдийн асуудлыг онцолно. 

Олон талын оролцоот энэхүү бага хурлаар, сайд нарын түвшинд,  НҮБ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх улс төрийн амлалтыг гишүүн орнууд шинэчлэх улмаар хэрэгжүүлэх талаар цаашид хэрхэн ажиллахыг холбогдох бүх гишүүн орнуудад хандсан уриалгыг  хурлын үр дүнгийн товч баримт бичигт  онцлон тэмдэглэнэ хэмээн төлөвлөж байна. Сайн дурын үндсэн дээр уриалсан болон  олон нийтэд хандсан дүрс  бичлэгийг бага хурлын дараа  www.soj2022.at хаягаар түгээнэ. 

Мөн зөвлөлдөх болон олон талт хэлэлцүүлгээс гарсан асуудал, гол үр дүн, санал санаачилга, сайн туршлагыг нэгтгэн техникийн чуулганы баримт бичигт эмхэтгэнэ. 11-р сарын 3-ны олон талт бага хурлын үеэр мөн зөвлөмжийг эмхэтгэн боловсруулах ижил төстэй арга хэмжээ явагдана. Нөлөөлөл хийх, мэдлэг ойлголт нэмэгдүүлэх зорилгоор Бага хурлын үр дүнгийн баримт бичгийг өргөн хүрээнд түгээн хуваалцана.